n

үлгэр

2012-02-06,
Тэмээ үнсэнд хөрвөөх болсны учир
Урьд бурхан монгол литийн арван хоёр жилд адгуусан амьтны нэр өгч байхдаа арван нэгэн амьтны нэрийг шулуухан тохоогоод арван хоёр дахь буюу 12 жилийн хамгийн эхний жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ, хулгана хоёр нэрээ оруулж булаацалджээ. Бурхан аль, алиныг нь гомдоохгүйн тулд "Өөрсдөө шийд" хэмээн айлджээ. Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн түрүүлж үзсэн нь 12 жилийн түрүүчид тохоогдохоор болж, мэлзээ тогтоосон ажээ.

Тэмээ нар гарах дорно зүг харж нар гарахыг хүлээж зогсов. Хулгана тэмээний бөхөн дээр гарч аваад баруун зүг харан ца...

монгол ардын үлгэр

2012-01-28,

Өвлийн хөхөө

  Ноднин зун би хотынхоо цасыг арилгаад зогсож байтал хашааны орой дээр нэг хөхөө ирж суугаад хүнгэнэтэл донгодож эхэлдэг байна шүү хөө! Тэгэхлээр нь өнөөхийг чинь үхрийн хөлдүү баасаар цохиод орхисон чинь хашааны ёроолд ургасан халгай дунд ойччихвоо” гэхэд Дархан хаан “Далан худалч минь ээ! Наадах чинь өвөл зун хоёр нь хутгалдаад өөдөө уруугаа нь мэдэгдэхээ байлаа” гэв. ...
“Дархан хаан ноёнтон минь ээ! Би таныг төрийн түшмэл гэж боддог байсан юм. Гэтэл лам дээл өмсөөд маанийн эрих зүүснийг үзвэл гэвш лам ч баймаар, отго жинсээ зүүсний нь харвал ноёнтон ...

монгол ардын үлгэр

2012-01-28,
Чоно яагаад арьсаа хуулуулав
Араатны хаан Бар айхавтар өвдөж нүхэндээ ёолохыг нь хөвч тайгын захад хэвтсэн хөөрхөн бор туулай сонсож тэсэж ядаад дэлдэн хоёр чихээ дэлгэн, дэгдэн дэгдэн түгшүүр заралжээ. Бар хааныгаа балагт өвчинөөс салгах гэж бусад ар араатан дор дороо эм эрсэн боловч олсонгүй.
Өвчин улам улам даамжиран өдөр цагаа хүлээсэн мэт дорджээ. Нэгэнт ингэж туйлдсан учир эзэн хаантайгаа эцсийн салах ёс гүйцэтгэхийг Бар хааны нэгдүгээр орлогч чоно гуай ой тайга, уул талын хамаг ан араатанд хандаж зарлиг буулгажээ. Өдөржин шөнөжин Бар хааны ордонд багтаж ядан чихэлдэж салах ёс хий...

монгол ардын үлгэр

2012-01-28,
Ээжтэй сайн хүү
Эрт цагт хүмүүс хөгширч доройтсон эцэг эхээ нутаг дээрээ орхиж нүүх буюу хээр аваачиж орхидог байжээ. Эмгэн өтөлбөл бэр нь хээр аваачиж орхидог, өвгөн өтөлбөл хүү нь хээр аваачиж орхидог байжээ. Настныг хээр орхихдоо гадуур нь “Гурван давхар хот” гэж зураад гурав хоногийн хоол, аяга, савтай орхидог байжээ.
Тэр цагт, нэг бэр хадам эхдээ их хайртай, хадам эх нь ч бэрдээ их хайртай байж гэнэ. Хадам эх өтөлж, хээр орхих нас, хугацаа болсон тул бэр хадам эхээ хээр аваачиж орхих юмаа бэлтгэж, сайхан хоол аяга сав аваад өтөлсөн эхээ дагуулаад хээр очжээ. ... Эх бэр хоёр салж ...

монгол ардын үлгэр

2012-01-26,

монгол ардын үлгэр

2012-01-26,